
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, дугуйн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэхэд зорилготой “Дугуйтай Улаанбаатар-2025” арга хэмжээ Сүхбаатарын талбайд эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Д..Даваадалай, Монголын Дугуйн холбооны Ерөнхийлөгч Б.Гүрсоронзон, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг болон албаны төлөөлөл, дугуйн спортын их гэр бүл оролцов.
Төв талбайд зохион байгуулагдах арга хэмжээ:
– Дугуйн парад
– 20 км-ийн засмал замын уралдаан
-Бага нас буюу 4-5 насны тамирчдын тэнцвэрт дугуйн уралдаан
-BMX, Тэнцвэрт дугуйн уралдаан: – Виртуал дугуйн уралдаан