Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ

Маргааш буюу тавдугаар сарын 10-нд унадаг дугуйтай парад 06:00-13:00 цагийн хооронд зохион байгуулагдана. “Унадаг Дугуйтай Парад”-ын гараа, барианы хэсэг Соёлын төв өргөөний урд байх бөгөөд дараах авто замуудын хөдөлгөөнийг хаана.
- Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урд талын зам болон Централ тауэрийн уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл
- Энхтайвны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар – Цэцэг төвийн уулзвар – Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойш эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл
- Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын И-март дэлгүүрийн уулзвар хүртэл
- Токиогийн гудамж чиглэлд: Сансарын И-март дэлгүүрийн уулзвараас урагшаа Монгол бөхийн өргөөний уулзвар хүртэл
- Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш Централ тауэрийн уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал Соёлын төв өргөөний урд талын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.