Маргааш нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно

ТҮЦ эрхлэгчид өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэд ТҮЦ-ийг ачихдаа хүний эрхийн зөрчил гаргасан гэж ХЭҮК-т гомдол гаргасан.
Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Уг асуудал дээр ХЭҮК-оос хяналт шалгалт хийхэд
- Ашиг сонирхол нь хөндөгдөж болох хүмүүст бүрэн мэдээлэл өгч мэдээлэх ажлыг ерөнхий байдлаар хийсэн.
- Хүн тус бүртэй уулзаж санал болгох ажлын, байр түрээслэх зах худалдааны төвийн лангуу болон бусад боломжуудаа танилцуулж яриа хэлэлцээр хийснээ баримтжуулаагүй.
- Засаг даргын 2025 оны 2-р сарын 14-ний өдрийн А237-р захирамжийг гардуулан өгч, газар чөлөөлөх ажиллагааны талаар бүрэн мэдээлэл өгөөгүй
- ТҮЦ эрхлэгчдийн зүгээс дээд шатны байгууллага шүүхэд хандах гомдол гаргах эрх хязгаарлагдсан байж болзошгүй зэрэг зөрчлүүд тогтоогдсон.
ТҮЦ эрхлэгчдийн тавьсан саналыг авч үзэх ёстой. Одоо бол нийслэлийн удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн холбогдох албаныхантай ярилцах саналыг тавьсан. Хамгийн хэл ам багатай дүүрэг бол Сонгинохайрхан байна. Сая ТҮЦ нүүлгэн шилжүүлэх үеэр хамгийн бага ТҮЦ-ийг нүүлгэсэн байх жишээтэй. Хүний эрхийн зөрчил гарсан дүүрэг гэвэл, Сүхбаатарт 2, Баянзүрх дүүрэг дээр нэг гарсан.