Стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах тухай заалтын хэрэгжилтийг танилцуулав

УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудастаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавь санТавантолгойн бүлэг ордын талаарх асуулгын хариуг цувралаар хүргэж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээллэж байсан.
Цуврал №2.
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар 1997-2005 онд ажиллаж байсан Дугарын Жаргалсайхан нь Тавантолгойн лицензийг Төрөөс авсан анхны компани болох “Майн Инфо” ХХК болон “Энержиресурс” ХХК-тай ямар холбоотой вэ?
Д.Жаргалсайханы үед Тавантолгойн лицензийг Төрөөс авсан анхны эзэмшигч болох “Майн Инфо” ЗБН нь 1997-2007 оны хооронд лицензийг өөрийн эзэмшлийн компаниудад дамжуулах, эцсийн эзэмшигчийг нь нууцлан далдлах санаа зорилготой олон удаагийн үйлдлээр лицензийг шилжүүлсэн гэх баримтыг цуврал нэг дээр дурдаж байсан билээ.
Тухайлбал Д.Батсайхан нь өөрийн үүсгэн байгуулсан “Майн Инфо” ХХК-ийн эзэмшиж байсан бүх лицензүүдийг мөн өөрийн үүсгэн байгуулсан “Энергоресурс” ХХК-д шилжүүлж өгсөний дараагаар 2005 оны дөрөвдүгээр сард ээлжит төөрөгдүүлэлтийг бэлдэж өөр гурван хуулийн этгээдтэй хамтарч “Энержиресурс” ХХК-г үүсгэн байгуулж байжээ.
Өөрөөр хэлбэл “Энержиресурс” ХХК-ын толгой компани бол “Майн Инфо” ХХК болж таарч байгаа юм. /Баримт бичгийг зургаар оруулав/

“Энержиресурс” ХХК нь үүсгэн байгуулагдсан дариудаа буюу 2005 онд “Энергоресурс” ХХК-с Тавантолгойн ордод холбогдох лицензүүдийг шилжүүлэн авсан нь баримт бичигт тусгагдсан байна. Түүнчлэн 2007 оны наймдугаар сард Д.Батсайхан нь “Энержиресурс” ХХК-н толгой компани болох “Майн Инфо” ХХК-ийн өөрийн эзэмшдэг бүх хувьцааг 100% өнөөх АМХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханы эзэмшдэг “Эм Ай Эйч” ХХК-д шилжүүлсэнээс үзвэл Тавантолгойн лицензийн жинхэнэ эзэмшигч хэн болох нь тодорхой биз ээ.
Д.Жаргалсайхан нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан Төрийн өмчийг өөрийн эзэмшилд авахын тулд өөрийн төлөөний хүн болох Д.Батсайханаар дамжуулан зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан нь баримтаар харагдаж байна.
Цуврал гурав дээр стратегийн орд газар болох Төмөртэйн овооны цайрын орд газар болох одоогийн Цайрт менирал ХХК-н 18 хувийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Жаргалсайхан эзэмшдэг тухай асуулгын хариуны хүрээнд нийт мэдээлэх болно.
