
Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо болж буй Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.
9:00 цагт: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Холидей Инн зочид буудалд болно.
9:30 цагт: ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлоочид уригдан тоглож буй “Жизель” балетын талаар УДБЭТ-д мэдээлэл өгнө. Утас: 99024933
10:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир, Ч.Ундрам, П.Сайнзориг нар гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
14:00 цагт: XX зууны монголын хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны томоохон баримт болох “Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть номын нээлт Чингис хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914
-“Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.