
Өнөөдрийн /2025.05.08/ УИХ-ын хуралдаан Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлаар хэлэлцэж эхэллээ. УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилох юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд түүнээс асуулт асууж, санал бодлоо хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: С.Магнайсүрэн нэр дэвшигчийг дэмжиж байна. төрийн ажлын туршлагатай, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хүн. төрийн Аудитын тухай хууль шинэчлэгдээд удаагүй байна. Ерөнхий суурь зарчмын хувьд зөв тавигдсан гэж убоддог энэ хуулийг. Гэсэн хэдий ч тодруулаад аваад үзэх зүйл бий. Таныг төрийн Аудитын үйл ажиллагаа, чиг үүргийг илүү оновчтой, зохистой, үр дүнтэй байлгахад анхаарч үзээсэй гээд хэдэн санаа хэлье.
Нэгдүгээрт: Төрийн Аудит бүх төрийн байгууллагуудад хүрч ажиллах боломжгүй байдаг. Тиймээс гэрээт Аудит буюу хувийн компаниудтай гэрээ хийж хуулийн этгээдүүдээр Аудит хийлгэх жагсаалтыг баталдаг. Энэ жагсаалт банк санхүүгийн сектор шиг болчихсон гэж яригддаг. Ерөөсөө төрийн багууллагуудад ажилладаг хүмүүсийн компани энэ жагсаалтад ордог. Өөрөөр хэлэх юм бол төрийн Аудитын байгууллагын шат шатанд ажиллаж байгаа хүний хувийн компани энэ гэрээт Аудитын жагсаалтад багтдаг. Үүнийг анхаарч эрх ашиг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгахыг бодлогйн түвшинд судалж шидэл гаргаач ээ.
Хоёрдугаарт: Нээлттэй хувьцаат компаниудын жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах тал дээр ажиллаарай.
Гуравдугаар: Аймагт биш бүсчилсэн хөгжлөөр аудитын байгууллагатай болбол үр дүнтэй болов уу гэж боддог. Томилогдсон тохиолдолд эдгээрийг анхаарч үзээрэй хэмээн хүсэж байна.