
Өнөөдөр болох үйл явдлын тойм:
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
9:00 цагт: Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт Төрийн ордонд болно. Холбогдох утас: 91122828, 88057167
11:30 цагт: Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч нарт ганц олдсон боломж сувилахуйн хөгжлийн ордон хаана байна” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:30 цагт: Desant, Ginjin, Boogii нарын хамтарсан “Ин Да Хүрээ” тоглолтын талаар Корпорейт төвд мэдээлэл өгнө.
14:00 цагт: “Тендер-хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд болно. Утас: 99995605
15:00 цагт: Л.Норовсүрэн гуайн “Сэтгүүл зүйн нэвтэрхий толь” номын нээлт МУИС-д болно.
-Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд гарна.
-“Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
– “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.