Улаан талбайд болох Ялалтын парадад 26 орны төрийн тэргүүнүүд оролцоно

Өнөөдөр Ватикан хотод Кардиналуудын Ариун коллежид шинэ пап ламыг сонгох чуулган болж байна. Папын чуулганд папыг олонхийг саналаар сонгох бөгөөд өнөөдөр анхны санал хураалт явагдана. Нийт хуралд оролцогч нарын гуравны хоёрын буюу олонхийн санал авч чадахгүй бол нэр дэвшигчийг тодруулах хүртэл өдөр бүр дөрвөн санал хураалт явуулна.
Энэ үйл явц нь нууц байдлаар явагддаг бөгөөд үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй байдаг аж. Түүхэн дэх хамгийн богино хурал хэдхэн цаг үргэлжилсэн ба 1503 онд II Юлийг сонгоход ийн богино хугацаанд сонгожээ. Харин хамгийн урт хурал нь бараг гурван жил үргэлжилсэн байдаг байна. Тус санал хураалт нь 1268-1271, Грегори X-ийг сонгох үйл явц байжээ.
Эх сурвалж: https://www.britannica.com/