
Энэ сарын 9-нд Москва хотын Улаан талбайд болох Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярын парадад НҮБ-ын гишүүн 26 орны төрийн тэргүүнүүд мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Палестин, Абхаз болон Өмнөд Осетийн удирдагчид, Энэтхэг, Никарагуа болон Өмнөд Африкийн төрийн дээд албан тушаалтнууд оролцох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков мэдэгджээ. Түүнчлэн Кремлийн зүгээс Хойд Солонгосын болон АНУ-ын элчин сайд нар, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, Евразийн эдийн засгийн холбоо, Ташкентын гэрээний байгууллага, Исламын хамтын ажиллагааны байгууллага зэргийн ерөнхий нарийн бичгийн дарга нар, 34 орны батлан хамгаалахын сайд нарт урилга хүргүүлжээ.
Улаан талбай дээр болох парадад ОХУ-ын зэвсэгт хүчний албан хаагчдын хамт Азербайжан, Вьетнам, Киргизстан, Лаос, Монгол, Мьянмар, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Беларус, Египет, Казахстан, Хятад зэрэг 13 орны цэргүүд алхах аж.
Оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Ялалтын парадад Хойд Солонгосын цэргүүд мөн алхаж магадгүй аж.
Эх сурвалж: https://ria.ru
https://meduza.io