
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий аудиторт С.Магнайсүрэнг нэр дэвшүүлээд байгаа билээ. Тэгвэл Төсвийн байнгын хороо өнөөдөр өглөө 09.00 “Жанжин Д.Сүхбаатар”-т хуралдаж эхэллээ. Уг хуралдаанаар
- Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол
- Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/ сонсох ажээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай С.Магнайсүрэн нь нэг нутаг төдийгүй өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бүгдэд нь аль нэг яамны ТНБД-ын даргын албан тушаалыг хольж, сэлгэж иржээ.
Ийн УИХ-ын даргын нэр дэвшүүлээд буй эл асуудал маш их маргаан дагуулаад байгаа юм. Хамгийн сонирхол татаж буй нь С.Магнайсүрэн нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байгаа. Түүнийг цагаатгасан шийдвэрийг УДШ хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр болсон. Тодруулбал, С.Магнайсүрэн удахгүй Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэх юм.
Гэсэн атал Монгол Улсын хамгийн том хараат бус эрх мэдлүүдийн нэг, Ерөнхий аудиторт нэр дэвшүүлж, энэ долоо хоногт сонсгол хийн томилохоор түүний Хөгжлийн банкны хэргийг “дарж, далд хийж” зүтгүүлэн барин чичрээд буй нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Ер тэгээд нэг том албан тушаалаас буунгуут, дахин өөр нэг том албан тушаалд чичирсээр томилдог, улайран барин томилогддог “гаж тогтолцоо” зөвхөн Монголд л бий гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу…