
Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: МУИС-ийн монгол хэлний ангийн оюутнууд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан соёмбо бичгийн үзэсгэлэнг нээнэ. Утас: 99988648
11:00 цагт: “Дорныг дурандахуй Ласло Фөлдешийн гэрэл зургийн цуглуулга дахь монголчуудын дүрслэл” номын нээлт Чингис хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914
-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
-“Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
– “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.