

МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан: Дуйсбург хотод 1989 онд анхлан Дэлхийн Оюутны Универсиад наадам болж байсан түүхтэй


-Өнөөдрөөс эхлээд наадам эхлэхэд 69 хоног үлдчихсэн байна. 7 дугаар сарын 16-нд нээлтийн ёслолын үйл ажиллагаа болоод 27-нд хаалтын ёслолын үйл ажиллагаа болно. Германы 4-5 хот бол энэ Эссен хотод манай Монголын багийн ихэнх төлөөлөгч байрлана. Дуйсбург хотод нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа болно. Бохум хотод спортын зарим тэмцээнүүд болно. Хаген мөн Пулхэм гээд энэ 5 хот мөн Берлинд болно оо. Энэ наадмын бэлгэдэл энд одоо байж байна. Германы газрын зураг байж байгаа. Германы зарим тэмцээн болох хотуудын хувьд Бельги, Голландтай хил залгасан баруун хойд хэсэг рүүгээ байрлалтай. Одоо тус Рейн Рур бүс нутгийн зүүн гар талд Дуйсбург хот байна. Нэг хот нь 40км-ийн 50км-ийн зайтай. Тэгээд энэ арга хэмжээнүүд эдгээр таван хотуудад болно. Гол хүлээж авах газар нь бол Дюсселдорф гээд энэ хотод дэлхийн орон орны тамирчдыг хүлээж авна. Тэгээд бид нар Дюсселдорф хотоос Дуйсбург хот хүртэл 35км нийтийн тээвэр явж байгаа. Германы хүн ам 84 сая, 16 мужтай, дэлхийн 3 дахь том эдийн засагтай улс. Хамгийн сүүлд тус улс нь Универсиад наадмыг 1989 онд хүлээн авч зохион байгуулж байсан түүхтэй. Монголын баг тамирчид 9 спортын төрөлд оролцоно. Ингээд 6 төрөл нь Эссен хотод болох бол байт харваа, жүдо, туялзуур сэлэм, ширээний теннис, таеквондо, талбайн теннисний төрлүүд зэрэг гурван төрөл нь өөр хотод болно. Харин волейбол, усанд сэлэлт бол Берлинд, 3х3 сагсан бөмбөг Бохум хотод болно.


МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа: Дэлхийн шилдэг тамирчид хуран чуулдаг учраас Универсиад наадамд өрсөлдөөн ширүүхэн өрнөдөг
-Европын улсад болж буй учраас тээврийн үйлчилгээ хариуцсан чиглэлээр ажиллаж буй хүмүүстэй холбогдож байгаа. Тэд хэлэхдээ бид нар яг багц багцаар нь мөн төрөл төрлөөр нь гэдэг юм уу, нислэгийнх нь хуваарийг тодорхой мэдээлэл өгчихвөл тухайн үед машинуудаа гаргаад тамирчдыг хүргэж өгөх, буцааж авах асуудлыг ямар нэгэн одоо хүндрэлгүй, ямар нэгэн асуудалгүйгээр зохион байгуулах бололцоотой. Нэг машинд 8-9 хүн сууна гэсэн мэдээлэл өгсөн. Тамирчдын мэдүүлэг дээр бид нар хавсралт давхар өгсөн байгаа. Албан бичигтэйгээ хамт өгсөн хавсралт дээр багийн ахлагч нар маш сайн тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ялангуяа финалд шалгарсан тохиолдолд тэр тамирчдын амжилтуудыг дуудаж зарладаг. Энэ тохиолдолд бид нар мэдээлэл дутуу болохоор тухайн спортын холбоодуудтайгаа дахиж ярьж хөөрч, штабаас ингэж явна гэхээр их хүндрэлтэй байдаг аа. Монголын багийн штаб Эссен хотод байрлана. Миний хувьд штабыг ахлаад ажиллана.


Усан спортын багийн дасгалжуулагч О.Баттулга: Усанд сэлэлтийн тэмцээнд Монгол Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөнө
-Усан спортын хувьд энэ удаагийн оюутны наадамд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. 18-19 тамирчин орж байгаа. Өмнөх оюутны наадамд буюу Чэндугийн оюутны наадамд нэлээн өргөн бүрэлдэхүүн оролцсон. Усан спортыг харвал ер нь өсвөр насны буюу залуу тамирчид илүү ихтэй. Өмнөх оюутны наадамд манай яг сая Парисын олимпод орсон төрсөн эгч дүү хоёр Б.Энххүслэн, Б.Энхтамир тэргүүтэй тамирчид маань орсон. Харин энэ удаагийн оюутны наадамд болохоороо манай Б.Энхтамир оролцож байгаа. Б.Энхтамир маань болохоор энэ удаагийн оюутны наадамд хагас шигшээд шалгарах, цаашлаад бүүр финалд шалгарах бүрэн боломжтой чадварлаг тамирчин бэлтгэл сургуулилтаа хийгээд тэмүүлээд явж байгаа. Одоо болохоор Б.Энхтамир маань Австрали улсад Бонд их сургууль дээр бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байгаа. За бусад тамирчдын хувьд бол Монголдоо бэлтгэж байна. Энэ удаагийн Универсиадад усан спортын гурван клубийн 18 орчим тамирчин оролцоно. Тамирчид бол тус тусынхаа клуб дээр бэлтгэл сургуулилтаа базаагаад тэмцээнд явахаас өмнө бид нар нэгдсэн байдлаар бэлтгэл сургуулилт хийгээд явах төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр Монгол тамирчдын онцлогийг яривал дундын зай буюу 200, 400 метр байдаг. За одоогийн яг явах гэж байгаа тамирчид маань ойрын зай буюу 50, 100 метр, дундын зай 200, 400, холын зай буюу 800, 1500 ч гээд бүх зай төрлүүд дээр оролцоно гэсэн үг. Тэгээд тэр утгаараа бид нар өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа дасгалжуулагчдын хувьд болохоороо гурван дасгалжуулагч ажиллаж байна.
Нэг нь би өөрөө Баттулга, нөгөө дасгалжуулагч нар нь Одгэрэл тэгээд Цог гэсэн 3 дасгалжуулагч баг тамирчдаа дасгалжуулж байгаа.


Сагсан бөмбөгийн оюутны багийн дасгалжуулагч, МУГД С.Тулга: Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно
-Багийн спорт Монголд хөгжихгүй гэдэг байсан үг ард хоцроод сагсан бөмбөгийн 3-ын эсрэг 3 төрлөөр дэлхийн 200 гаруй улсад Монгол гэхээр 3х3 багийн төрлийн эх орон гэж яригддаг болсон. Тэгээд манай эмэгтэй, эрэгтэй баг маань өнгөрсөн онд Ази тивийн мөнгөн медаль аваад, дэлхийн аваргаас хүрэл аваад, чансааны номер нэгээр оролцож байгаа. Тэгээд эмэгтэй баг маань одоо бас дэлхийн чансааны Их Дуулгад амжилттай оролцож сая хүрэл медаль авлаа. Бас өндөр амжилттай байгаа. Тэгээд бүгдээрээ зоо толгойлох боломжтой. Тэгээд эмэгтэй багийн тамирчид маань тэмцээн давхцаад байгаа учраас одоо нэг хүндрэлтэй асуудлыг Монголын 3х3-ын холбоонд бас хүсэлт илгээчихсэн байгаа. Дээрээс нь энэхүү тэмцээн маань дэлхийн бага олимп гэж ярьдаг. Анхны тэмцээн 2013 онд Казаны Универсиад наадамд 5х5 төрлөөр Санчир, Билгүүн, Сэргэлэн, Цэрэнбаатар, Цэнгүүнбаяр, Дөлгөөн нар оролцоод, Монголын 5х5-ын сагсан бөмбөгийн хөгжлийг дэлхийд гаргахад хамгийн том үүрэгтэй тэмцээн. Тэгээд дэлхийн, олимпын хамгийн том шилдэг тамирчид бүгд оролцдог маш гоё чанартай, даацтай тэмцээн юм. Энэ тэмцээнд Монголчууд оролцож байгаад тэр дундаа багийн спортын төрлөөр дэлхийн чансаанд маш өндөр зэрэглэлийн ранклагдаж орж байгаад маш баяртай байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Өрөг.mn видео сайтын зүгээс Дэлхийн Оюутны Универсиад ХХХ наадмыг Герман улсыг томилолтын баг зорьж, албан ёсоор сурвалжлан үзэгч, уншигчид,
спорт сонирхогч та бүхэндээ мэдээ, мэдээллээ хүргэн ажиллах болно.