Ирээдүйг бүтээлцэх 100 оюутанд ХААН Банк тэтгэлэг олгоно

2025 оны Зургаадугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих шинэ журмын хүрээнд насжилт өндөртэй машинд Улаанбаатар серитэй дугаар олгохгүй байх шийдвэр албажина
Улаанбаатар хотод шинээр автомашинд улсын дугаар олгохдоо доорх шалгууруудыг тавьж хүсэлтийг Улсын дугаар захиалга цахим системээр хүлээн авч буй.
- Хөдөлгүүрийн экологийн ангилал: Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь Евро-4 эсвэл түүнээс дээш ангиллынх байх
- Үйлдвэрлэсэн он: Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэсэн буюу 2015 оноос хойш үйлдвэрлэсэн автомашинд дугаар олгоно
- Техникийн хяналт: Экспортын өмнөх техникийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай
- Цахим онооны систем: Дугаар олголт нь цахи системээр дамжуулан онооны дагуу эрэмбэлэгдэнэ. Энэ систем нь авто замынг төлбөр, торгууль даатгалын төлөв, тээврийн хэрэгслийн төрлүүд зэрэг олон шалгуурыг харгалзан үздэг болжээ.