
Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00 цагт: Улаан нуурын эко системийг сэргээх “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор төслийн нээлт Төрийн ордонд болно. Утас: 80100107, 88059506
11:00 цагт: БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пареира Да Силва “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцэд оролцож, “Франц, Монгол хоёр улсын хоорондын харилцааны нэгэн жаран, үр дүн ба хэтийн төлөв” илтгэл тавина.
12:00 цагт: “Эх орон-Аугаа ялалт” номын нээлт Офицеруудын ордонд болно. Утас: 99749024
13:00 цагт: Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах “Эрдэнийн чагнуур” шагнал гардуулах ёслол МҮЭСТО-д болно. Утас: 99038042
14:00 цагт: “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” хэлэлцүүлгийг УИХ-ын ЭЗБХ-оор хэлэлцэнэ.
-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.