2015 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашинд хотын дугаар олгохгүй

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хааж, шинэчлэнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчлэх аж.
Иймд энэ сарын 7-ны өдрийн 01:00 цагт Шадивлан зуслангийн авто замаас “Петровис” ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг асфальт бетоноор хучих ажлыг хийх бөгөөд тус чиглэлийн авто замыг тавдугаар сарын 15-ны 06.00 цагт нээх гэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.