Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин энэ сарын 7-ноос 10-ны хооронд ОХУ-д айлчлах талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгджээ. Си Жиньпин аугаа их эх орны дайн дууссаны 80 жилийн ойн баярын үйл ажиллагаануудад оролцохын зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, олон улсад тулгараад буй асуудлуудыг хэлэлцэх аж.
Ерөнхийлөгч Си Жиньпин хамгийн сүүлд 2023 оны 3-р сард ОХУ-д 3 өдрийн айлчлал хийж байсан юм. Тэрээр 5-р сарын 9-нд Улаан талбайд болох Ялалтын баярын парадад НҮБ-ын гишүүн болох 10 гаруй орны төрийн тэргүүнүүд, олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй Абхаз, Өмнөд Осети улсын удирдагчдын хамт оролцох юм.