Ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд 32 мянган хүн гарын үсэг зуржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны 2-р байр руу дэвшлээ.
Бөхчүүдийн чансаа 2025 оны Тавдугаар сарын 4-ний байдлаар:
1. Улсын аварга О.Хангай – 8600
2. Улсын начин Э.Батмагнай – 8500
3. Улсын заан Б.Бат-Өлзий – 8450
4. Улсын заан М.Лхагвагэрэл – 7950
5. Амйгийн аварга Н.Өсөхбаяр- 7300

Бөхчүүд тухайн барилдаанд хэд давснаас хамаарч доорх чансааны оноог авна:
- 8 даваа 1500
- 7 даваа 1000
- 6 даваа 600
- 5 даваа 400
- 4 даваа 300
- 3 даваа 200
- 2 даваа 100
- 1 даваа 50
- Оролцоо 100