Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн одон медаль гардуулна

Дэлхийн оюутны универсиад наадамд оролцох багийн ахлагч нарын хурал болно
Энэ оны 07 сарын 16-27-нд Герман Улсын Рейн Рур бүс нутагт Дэлхийн оюутны спортын Универсиад XXXIII наадам болох гэж байна.
Монгол Улсаа төлөөлөн 9 спортын 150 орчим төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор МОСХ-ноос мэдүүлгээ гарган, саяхан Дюссельдорф хотноо болсон наадамд оролцох орнуудын төлөөлөгчийн ахлагч нарын хурал болсон.
Дэлхийн Оюутны Универсиад наадамд Монгол Улсаас спортын 9 төрөлд 150 орчим тамирчин өрсөлдөнө
Универсиад наадам эхлэхэд 75 хоног үлдээд байна.
Наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор МОСХ-ноос Монгол Улсаас оролцох төрлүүдийн багийн ахлагч нарын хурлыг 2025 оны 05 сарын 6-ний өдрийн 10:30 цагаас ШУТИС-ийн төв байрны 2 давхрын урд талын хэсэгт байрлах Ректоратын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөжээ.