ХАБЭМ-ийн асуудлыг үйлдвэрлэлийн салбарын өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг системийн нөлөө бүхий арилжааны банканд нэг жилийн 14.2 хувийн хүүтэй мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэсэн.
Өнөөдөр /2025.05.02/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд нэг жилийн хугацаатай 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.
Үүний үр дүнд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 105 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдлээ.