
Аав, ээж бүр үр хүүхдээ сайн хүн болж, эрдэм мэдлэгтэй, эх орондоо хэрэгтэй хүн болоосой гэж хүсэн, түүнийх нь төлөө бүхнээ зориулдаг. Тэр дундаа хүн бүрийн хүрч чаддаггүй эрдэм мэдлэгийн оргил, дэлхийн топ сургуулиудад суралцах эрхийг авч, тэгээд зогсохгүй 100% тэтгэлэгээр суралцах боломжтой болно гэдэг бол ямар ч ээж, аавын үр хүүхдээрээ бахархан бахдах явдал мөнөөс мөн билээ.
Дэлхийн топ сургуулиудад эрэмбэлэгддэг АНУ-ын New York University Shanghai-д 100% сургалтын тэтгэлэгт тэнцсэн анхны Монгол сурагчийн ээж хүүгийнхээ амжилтын талаар бичжээ.
Тэрээр хүүгийнхээ энэ амжилтад хүрсэн нууцыг бусад хүүхдүүдэд мэдлэг, мэдээлэл болгох зорилготой аж.
“2020 онд би хүүгээ Америкад тэтгэлэгтэй их сургуульд сургана гэсэн том зорилготойгоор Хүмүүн сургуульд оруулсан.
Тэр үед бид хоёр хоёулаа зүг чиг, арга барил, итгэл хайж байсан үе.Өнөөдөр 2025 он.
Миний хүү Мөнхсайхан Дэлхийн топ сургууль болох New York University Shanghai–д 100% сургалтын тэтгэлэгтэйгээр тэнцсэн анхны Монгол сурагч боллоо.Хүүгийнхээ мөрөөдөлд хүрсэн энэ мөчид би ээжийн хувьд өөртөө ч, өөрийнхөө оролцоонд ч талархан сууж байна.
Учир нь энэ бол энгийн нэг тэтгэлэг биш. Энэ бол бидний таван жилийн хамтын аяллын үр дүн юм.Хүү маань анх ичимхий, өөртөө итгэлгүй хүүхэд байлаа.
Тэгэхэд сургууль нь түүнийг чөлөөтэй сэтгэх, өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх чадвартай хүүхдүүдийн дунд оруулж, хийх, турших боломж бүрийг нь нээж өгсөн. Хүү маань хийж, бүтээх тусмаа итгэл олж, өөрийн ертөнцийг тэлсээр байсан юм.Харин бид эцэг, эхчүүд яг юу хийх хэрэгтэйг энэ таван жилд суралцсан.
Их сургуулийн өргөдөл гэдэг зөвхөн хүүхдийн даалгавар биш, гэр бүлийн хамтдаа туулах зам юм билээ.
Өргөдлийн процесс эхлэхээс л би гайхаж байсан.
Эссэ бичих, CV бүрдүүлэх, сайн дурын ажил, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хувийн импакт үзүүлэх төсөл, шаардлагатай оноонууд авах, academic research, сургуулиа судлах гээд хүүд маань гадаад өргөдөл бичих зэрэг нь бол бүтэн цагийн ажилтан хүн шиг л ажиллахыг шаардаж байлаа.
Харин Хүмүүн сургууль бидэнд эрт эхлэх, цагийн удирдлагад сурагчдыг сургах, ачааллыг даах оюуны чадамж, эцэг эхчүүдийг нь их сургуулийн өргөдлийн зөвлөгч нь болгон бэлдэх сургалтууд орж, 12-р ангийн хүүхдүүдийг “Эртэч өргөдөл”, RD өргөдлийн үеэр бэлтгэл сургуулилт хийлгэж гурван сарын хугацаанд зөвхөн өөрийн мөрөөдөлдөө төвлөрөх боломжийг олгосон.
Багш нар нь хүүхдүүддээ зөвхөн заагаад зогсохгүй тэдэнд итгэсэн, ойлгосон, урам өгсөн.
Харин эцэг, эх болох биднээс хамгийн чухал нь:
• Сонсох
• Итгэх
• Дэргэд нь байх гэсэн гурван зүйлийг хүүгийнхээ хэрэгтэй үед хийж өгөх байлаа.“Миний хүүхэд дотроо хэчнээн их ачаалалтай явж байсныг ойлгоход би жил болсон”
Хүүгээ их сайн ярьдаг гэж боддог байсан ч College Application-ийн үеэр ямар ч их дарамт, шаналал, эргэлзээг хэлэлгүй дотроо хадгалж байсан гэдгийг мэдэрсэн юм. Ийм үед бид хүүхдээ “том болсон” гэж андуураад орхидог. Гэвч тэд яг одоо:
• Өөрийнхөө үнэ цэнийг олж харах
• Ирээдүйгээ төсөөлөх
• Айдас, мөрөөдөл хоёрынхоо хооронд эргэлдэж буй эмзэг үе дээр зогсож байдаг юм байна.Ээж, аав та бид юу хийж чадах вэ?
1. Сонсож бай.
“Яасан бэ?” гэж асуух биш, “Хэцүү байгаа юм уу?” гэж мэдрэх.
2. Итгэл өг.
“Чи чадна” гэдэг үгийг хүүхэд тань хичнээн ч удаа сонсоогүй байж болно. Харин бид энэ үгийн байнга хэлж өгөх.
3. Хамт бай.
Аяга хоол, нэг тэврэлт, тайван дуу хоолой — энэ бол хамгийн үнэ цэнтэй дэмжлэг болдог юм.Хүмүүн сургуулийн College Prep бол зөвхөн хүүхдэд биш — эцэг, эхэд ч зориулсан хөтөлбөр мөн, биднийг хүүхдүүдээсээ хэрхэн зөв асуулт асууж, зорилгыг сонсох, өөрийгөө олох аяллаа хийж явах үед нь дурсамжуудыг сануулан хамт аялуулах байсан.
Манай гэр бүлийн амжилтын гол нууц бол:
• Сургуулиа сонгохдоо “багш” биш “хамтрагч” хайсан
• Хүүхдээ бэлтгэхийн хажуугаар өөрийгөө ч давхар бэлдсэн
• Ээж хүний ухаарал, сэтгэлээ энэ аялалд зориулсан
Тиймээ энэ амжилт бол зөвхөн миний хүүгийнх биш, манай гэр бүлийнх байлаа.
Бас сургууль, багш, дэмжигчдийнх.Харин та дараагийн NYU-ын тэтгэлгийн эзний эцэг, эх байж ч болно.
Эхэл, итгэ, хамт бай.
Бусад нь ирнэ.NYU Shanghai их сургуулиас 100% тэтгэлэг авсан Мөнхсайханы ээж Отгонцэцэг.