АН-ынхан “эзгүй” чуулган эхэллээ

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлжээ.
Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “Н.Эрдэнэхүү даргыг ажлаас чөлөөлөх тушаал гарсан нь үнэн. Шалтгаан нь ХСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нь төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байх тул 2025.05.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан” гэв.