
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 13А маягт байхгүй болсноор иргэн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХСҮТ гэх мэт төв эмнэлгүүдэд шууд өөрсдөө очоод үзүүлдэг болсон. Гэтэл тэр нь сум өрхийн эмнэлэг, аймгийн эмнэлэгт үзүүлээд эмчлүүлэх боломжтой зүйл байдаг ч юм уу. Ачааллын тэнцүү хуваарилалтын систем алдагдсан.
Гэхдээ 13А-г цаасан хэлбэрээр явуулах нь иргэдэд их төвөг, чирэгдэлтэй. Эрүүл мэндийн цахимжилт том өөрчлөлтийг хийж байгаа. Иргэдийн төрсөн цагаасаа эхлэн нас барах хүртэлх бүх мэдээ, мэдээлэл нь хадгалагдаж байдаг. Шаардлагатай бол эмч нь харах боломжийг бүрдүүлж байгаа. Үүний хүрээнд бид 13А-г бид бүрэн утгаар нь цахим болгож буй. Энэ оны зургаадугаар сарын 1 гэхэд туршилтын хугацаа дуусаад хэрэглээнд нэвтрүүлнэ. Өрх, сумын эмнэлэгт очиж үзүүлсэн хүмүүс дараагийн шатлалын эмнэлэгт очих болоход хэн гэдэг эмчид, хаана, хэдэн цагт очиж үзүүлэх вэ гэдэг цагийг нь анхан шатны эмнэлгүүд нь авч өгөөд явуулдаг “эзэнтэй тогтолцоо” руу шилжинэ гэсэн үг. Тэгэхгүй бол одоо “Та Улсын нэгдүгээр төв эмнэлэгт очиж үзүүлэх юм байна” гээд явуулчихдаг. Нөгөө хүн орон нутгаас ирээд цагаа авах гэж долоо хонодог. Үзүүлчхээд долоо хонодог. Дахиад шинжилгээгээ өгөх гэж долоо хонодог. Энэ мэт 1-2 сарыг Улаанбаатарт өнгөрүүлээд, тэр нь тухайн иргэнд иргэнд санхүүгийн дарамт болж байгаа юм. Үүнийг шийдэх шийдлийг бид гаргачихсан. Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлнэ.
ШУУД: