ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг чөлөөлжээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. АН-ын зарим гишүүд ирцээ бүртгүүлжээ. Өчигдөр АН-ын бүлэг хуралдсан бөгөөд бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын гишүүд өнөө, маргааш чуулганд оролцохгүй, ирцээ л бүртгүүлнэ” гэж мэдэгдсэн байдаг.
Өнөөдрийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэж байна.
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
Чуулганы ирцийг энд дарж харна уу.