
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Засгийн газар парламентаа өргөн барьсан хуулийг нь ёсчлон баталдаг процесс гэж хардаг болсон нь Ерөнхий сайдын Ж.Баярмаа гишүүнд хэлсэн үгнээс харагдаж байна уу гэж би хувьдаа бодсон. Мэдлэгт суурилсан мэтгэлцээн парламентын танхимд болдоггүй. Гишүүд нь асуудаг, сайд нар нь хариулах үүрэгтэй. Гэтэл худлаа ярьдаг. Асуултаас бултдаг. Эсвэл хариулах ёстой сайд нь хуралдаа суудаггүй гэх мэт учир дутагдалтай зүйл их бий.
Ерөнхий сайд уучлалт гуйх эсэх асуудал дээр хуулиа давах уу, хүн чанараа давах уу гэдэг зааг дээр байгаа болов уу. Хуулиар бол Ерөнхий сайд чинь бас УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Хүн чанарын хувьд хэрэлдэх, муудалцах зүйл бишгүйдээ л болдог. Би Ерөнхий сайдын оронд байсан бол Ж.Баярмаа гишүүний өрөөнд ороод уучлалт гуйчихна. Гэхдээ уучлалт гуйгаад байх шаардлага байхгүй. Чуулганаар чухал асуудлууд хэлэлцэж байхад завсарлага аваад, АН-ын гишүүн чуулгандаа суухгүй байгаа нь их л ядуухан улс төрийн акц.
АН-ын 16 гишүүн нь “Засгийн газраас гар” гэж Л.Гантөмөр даргатайгаа дотооддоо хэрүүл хийгээд яваад буй. Үүнийгээ л өгөөш болгоод, УИХ-ын ажлыг сатааруулж байгаа нь инээдтэй” гэлээ.