
Йорданы нийслэл Амман хотод сонирхогчдын боксын U15, U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин тулалдлаа. Монгол Улсаас Р.Жоланман, Ж.Бат-Отгон нарын удирдлага дор долоон ширэн бээлийтэн өрсөлдсөн. Ингээд гурван боксчин медаль зүүлээ.
Тухайлбал, U17 насны эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд А.Алтанзул мөнгө, U17 насны эрэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд Т.Даваажав, U15 насны эрэгтэйчүүдийн 40 кг-ийн жинд Н.Ахмейтхан нар хүрэл медаль хүртлээ.
Мөн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд шүүн ажилласан Дэлхийн боксын холбооны гурван одтой шүүгч, ОУХМ Б.Атарбаяр “Шилдэг шүүгч”-ээр шалгарчээ. Тэрээр “Парис-2024” зуны олимпын наадмын шүүгчээр ажиллаж байсан туршлагатай шүүгч билээ.
ОУХМ, шүүгч Б.Атарбаяр нь боксын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 48 кг-аас +91 кг хүртэлх бүх жинд медаль хүртсэн ховор амжилтын эзэн юм.
