Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбож байна

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа асуулт асуухад “С.Баярцогт даргын асуултад хариулъя” хэмээн зүй бус үг хэлж, улс төржлөө хэмээн бухимдсан байдаг.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ даваа гарагийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тавдугаар сарын 01-ний дотор чуулганы хуралдааны үеэр өөрийн биеэр Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйхыг шаардсан юм. Шаардлагыг эс биелүүлбээс АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна гэдгээ мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр тавдугаар сарын 1. Ерөнхий сайд өнөөдөр чуулгандаа оролцож, Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх уу, эс гуйх уу гэдгийг харах л үлдлээ.