Эдийн засгийг хөдөлгөх биш хөмрөх шинжтэй “Мега 14”

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Норовлин суманд энэ сарын 29-нд, Булган аймгийн Хангал суманд энэ сарын 26-нд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа хэмээн онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад энэ сарын 28, 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байгаа аж.
Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 79 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.