
Маргааш буюу тавдугаар сарын 1-нд манай улс ихрүүдийн баярыг тэмдэглэдэг бөгөөд энэ жил 35 жилийн ой тохиож буй. Манай улсын хувьд маргааш өглөө 09:00 цагт төв талбайд ихрүүдийн баяр албан ёсоор эхлэх юм.
Түүнчлэн манай улсын ихрүүдтэй холбоотой сонирхолтой баримтуудаас хүргэе:
- Манай улсын хамгийн анхны гурван ихэр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1950 оны 08 дугаар сарын 01-нд мэндэлсэн.
- Монголын хамгийн анхны дөрвөн ихэр 2013 оны 12 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд мэндэлжээ.
- Хамгийн олон ихэртэй аймаг бол Архангай юм
Дэлхийн ихрүүдийн холбоог 1934 онд ихрүүдийн санаачилгаар тэдний тусын тулд байгуулсан аж. Түүнчлэн улс орон бүрт ихрүүдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг. АНУ-ын хувьд арван хоёрдугаар сарын 18 тэмдэглэдэг байна.
Харин энэ жил олон улсын ихрүүдийн өдөрлөг Охио мужийн Твинсбург хотод наймдугаар сарын 1-3 хооронд 50 дахь жилдээ зохион байгуулагдах аж. Урьд өмнөх жилүүдэд олон мянган ихрүүд тус баярт оролцдог байсан бөгөөд 43 дахь наадамд 77,000 гаруй ихрүүд тус баярт оролцсон байна.