
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд мэндэлсэн дэлхийн оддоос хүргэе.
Netflix-ийн дахин шинэчилсэн The Baby-Sitters Club (2020) киноны дүрээр олны танил болсон жүжигчин Хочитл Гомез энэ өдөр 19 нас хүрч байна. Тэрээр мөн “Roped”, “Doctor Strange in the Multiverse of Madness” зэрэг хэд хэдэн кинонд тоглож олны анхааралд өртөж байсан.
Netflix-ийн “13 Reasons Why” цувралын Ханна Бейкерийн дүрд тоглож олон танигдсан Кэтрин Лэнгфорд энэ өдөр 29 нас хүрч байна. Тэрээр 2017 онд гарсан “Төөрөгдөл” киноны гол дүрд тоглохын зэрэгцээ “Love Simon”, “Knives Out” зэрэг кинонуудад гол дүрд тоглосон.
УМА ТУРМАН энэ өдөр 55 нас хүрч байна. Тэрээр “Pulp Fiction”, “The Kill Bill” кинонд тоглосноороо алдартай жүжигчин. 2003 онд “Гистерик сохор” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн. 2019 онд тэрээр Netflix-ийн Chambers кинонд тоглож, шоунд продюсерээр ажиллаж эхэлсэн.
“Batman Returns”, “Wolf” болон “What Lies Beneath” “Hairspray” , “The Witches of Eastwick” гэх мэт алдартай бүтээлүүдэд дүр бүтээсэн Мишель Пфайффер. Тэрээр энэ өдөр 67 нас хүрч байна.