
Харилцаа холбооны сүлжээ хүрээгүй алслагдсан 40 багт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх тендерийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зарлажээ.
Тодруулан хэлбэл, алслагдсан багуудыг 8,600,309,252 (найман тэрбум зургаан зуун сая гурван зуун есөн мянга хоёр зуун тавин хоёр төгрөг) төгрөгөөр сүлжээтэй болгох бөгөөд санхүүжилтийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас шийдэх юм байна.
Тендер өнөөдөр /2025.04.29/ 15:00 цаг хүртэл материал хүлээж авсан байна. Нийт зургаан багцтай тендерт дараах компаниуд материалаа ирүүлжээ.
- Багц 1 – (Архангай, Булган): Мобиком корпораци
- Багц 2 – (Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай): Мобиком корпораци
- Багц 3 – (Дорнод, Сүхбаатар, Хэнтий): Материал ирээгүй
- Багц 4 – (Дундговь, Төв) : Скайтел
- Багц 5 – (Завхан, Увс) : Мобиком корпораци
- Багц 6 – (Сэлэнгэ, Хөвсгөл): Материал ирээгүй
Аль багцад нийт хэдэн төгрөг зарцуулахаар тендерт тусгасан болохыг дээрх хоёр компани хэдэн төгрөгийн үнийн санал илгээснийг энд дарж харна уу.
Төслийн хүрээнд дараах нэр бүхий аймгийн заасан байршилд үйлчилгээ эрхлэгч нь өөрийн хөрөнгөөр дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны үйлчилгээг 60 сарын хугацаанд үзүүлнэ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн дээрх багийг сүлжээтэй болгохоор тендер зарласан авчиг нэг ч харилцаа холбооны компани материалаа ирүүлээгүй байна. Тэгэхээр 15 баг хэзээ сүлжээтэй болох нь тодорхойгүй болж үлдэж байна. Харин бусад багцад үнийн санал ирүүлсэн Мобиком, Скайтал компани тендерүүддээ ялбал 25 баг сүлжээтэй болж, малчид заавал уулан дээр гарч утсаар ярих боломжгүй болох нь ээ.