
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерт долоон улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын нийт 27 компани материалаа ирүүлснээс 12 нь Хятад, 9 нь Солонгос компани байна. Харин дотоодын гурван компани материалаа ирүүлжээ.
Танилц материалаа ирүүлсэн 27 компани:
- China Railway 20th Bureau Group Co., Ltd
- ALSTOM Transport SA
- “Norinco International Cooperation”
- Woojin Industrial Systems Co Ltd
- China Railway Group Limited
- China State Construction Engineering Corp.,Ltd
- Kolon Global Corporation
- Максрөүд ХК
- Акционерное общество «Дороги и Мосты»
- CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
- Power construction corporation of China, Ltd
- Poly Changda Engineering Co Ltd
- Samsung C&T Corporation
- Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
- Shandong Luqiao Group Co., Ltd
- Daeati Co.,Ltd
- LS ELECTRIC Co Ltd
- Hyundai Rotem Company
- Crrc Dalian Co., Ltd
- Аржкапитал ХХК
- Dawonsys Co Ltd
- STraffic Co., Ltd.
- Ilsung construction Co.,Ltd
- Larsen & Toubro Limited
- Си Эм И Си инженеринг ХХК
- China Second Metallurgy Group Co.,Ltd
- Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК
Метроны нийт төсөвт өртөг 8,174,309,100,000 (найман их наяд нэг зуун далан дөрвөн тэрбум гурван зуун есөн сая нэг зуун мянга) төгрөг. Үүнээс 2025 онд 133,000,000,000 (нэг зуун гучин гурван тэрбум) төгрөгийг санхүүжүүлнэ.
Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг ирэх тавдугаар сарын 5-наас эхлэн долоо хоногийн хугацаанд дээрх 27 компанийн дунд зарлах юм байна.
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх юм. Улаанбаатар метроны шугамын урт нь 19,4км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Мөн Зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой.
-МАТЕРИАЛАА ИРҮҮЛСЭН МОНГОЛЫН ГУРВАН КОМПАНИЙН ТУХАЙ-
Максрөүд ХК нь:
2010 онд байгуулагдсан. Хүнд машин механизмийн тоног төхөөрөмжийн түрээс, Менежментийн зөвөлгөө өгөх, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй юм байна. Хувь эзэмшигч, эцсийн өмлөгчөөр нь Ганхүлэгийн Дариймаа, гүйцэтгэх захиралаар нь Ганбаатарын Ганзориг, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь Дашцэрэнгийн Тунгалаг нар бүртгэлтэй байна. Харин дараах дөрвөн тендерт оролцоод хасагдаж байсан аж.
- Үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажил
- Наадамчдын авто замаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсэг /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо/
- Эрдэнэт-Хялганат чиглэлийн 53.6 км авто замын өргөтгөл, засвар шинэтгэлийн ажил (ЭҮТӨҮГ/202101898)
- Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын гүүрийн барилга 780 у/м
Аржкапитал ХХК нь:
2006 онд байгуулагдсан. Аялал жуулчлал, гадаад худалдаа, хайрган болон хатуу хучилттай авто зам барих ,гүүр барих, зам засвар тохижилтын ажил хийх зөвшөөрөлтэй аж. Эцсийн өмчлөгч нь Батдоржийн Мөнхбат, Гүйцэтгэх захиралаар нь Дашцэрэн Тунгалаг гэж хүн бүртгэлтэй байна. Тендерт оролцож байсан мэдээлэл алга.
Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК нь:
2021 онд байгуулагдсан. Удирдах албан тушаалтан, хувь эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр нь Нямсүрэнгийн Билгүүн бүртгэлтэй байна. Хүнд машин механизмын худалдаа, мод, бут, сөөг тариалах, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цэцэрлэгжүүлэлт чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй юм байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Монголоос гурван компани “манайх метро баръя аа” гээд материалаа ирүүлсний хоёр нь нэг хүний холбоо хамаарал бүхий компани байгаа нь opendatalab.mn сайтаас авсан мэдээллээс харагдаж байна. Тодруулан хэлбэл, Дашцэрэнгийн Тунгалаг гэх хүний Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг Максрөүд компани, Захиралаар нь ажилладаг Аржкапитал компани метро барих тендерт материалаа ирүүлжээ.