
Өнгөрсөн даваа гарагт Иберийн хойгт цахилгаан эрчим хүч тодорхой бус шалтгаанаар олон цагийн турш тасарчээ. Португалын цахилгаан эрчим хүч хангах Redes Energéticas Nacionais компанийн мэдээлснээр Иберийн хойгт байрлах бүх хотуудад мөн Франц улсын хэсэг газарт даваа гарагийн үд дундаас эхлэн цахилгаан эрчим хүч тасарсан байна. Тээвэр, эдийн засаг, аялал жуулчлалын төв болсон Мадрид, Лиссабон, Барселона, Севилья, Валенсия зэрэг хэдэн арван хотод тог тасарсны улмаас авто зам, нисэх онгоцны буудлууд дээр эмх замбараагүй байдал үүсэж, хоёр улсын эрх баригчид онц байдал зарлахад хүрчээ.
Цахилгаан эрчим хүч тасарсантай холбоотойгоор тээврийн цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулж, зоогийн газрууд болон супермаркетууд хаалгаа барьжээ. Зөвхөн Мадрид хотод онцгой байдлын албанд лифтэнд гацсан тухай 174 дуудлага ирсэн байна.