
Өчигдөр /2025.04.28/-ийн байдлаар улсын хэмжээнд таван ой хээрийн түймэр бүртгэгджээ. Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт сум, Нийслэлийн Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраасан. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ болон УОК-оос мэдээлэл өглөө. Мөн Булган аймгийн Хангал суманд энэ сарын 26-ны өдөр гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэнэ.
Гал түймэртэй холбоотойгоор ОБЕГ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр нь сэтгүүлчид “Онцгой албаны гал унтраах онгоцыг сайд нар унаад Булган аймаг руу явсан уу” гэж асуусан юм.
Уг асуултад УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү тайлбар өглөө.
Тэрбээр “Нисдэг тэргийг ашиглах тохиолдлууд гэж бий. Яг түймэр болгон дээр ашиглаж байгаа тохиолдол байхгүй. Жишээ нь өчигдөр хүчтэй салхи шуургатай байсан учир нисдэг тэрэг нисэх боломжгүй байсан. Түймрийн голомтод Шадар сайд С.Амарсайхан ажиллаж байгаа. Булган аймаг руу унаж явсан эсэхийг эргэж тодруулаад хэлье. Онгоц одоо галын голомтод ажиллаж байгаа” тайлбарыг өгөв.