
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Метал багууд “BCL Asia ” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн хэсгийн зочлон тоглолтоо хийхээр Тайвань улсыг зориод буй.
“Бишрэлт Металл” багийнхан “BCL” тэмцээний гурав дахь тоглолтоо өнөөдөр 17:00 цагт хийнэ. Энэхүү тоглолтонд Металлын хамгийн гол тоглогчийн нэг, довтлогч А.Энхбаясгалан оролцохгүй өнжиж байна. Учир нь тэрээр Үндэсний дээд лигийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолтын үеэр бэртэж, багтайгаа хамтдаа Тайвань улсыг зориогүй билээ.
BCL буюу Зүүн Азийн супер лигийн тэмцээний “А” хэсэгт багтсан, “Бишрэлт Металл” баг Тайванийн “Taoyuan Pauian Pilots” багтай учраа таараад байгаа. Хоёр багийн тоглолт Тайванийн Тайпэй хотын “Xinzhuang Gymnasium” цэнгэлдэхэд болно.
“Бишрэлт Металл” багийн хувьд өмнө нь Малайз мөн Индонезийг зорин хоёр ч тоглолтоо хийгээд байсан. Тэдний үр дүн нэг хожиж, нэг хожигдсон бол Тайванийн баг дөрвөн хожилтой хэсгээ тэргүүлж байгаа юм.
BCL лигийн хуваарийг танилцуулъя
- /BCL Asia/ Дөрөвдүгээр сарын 29-нд 17:00 цагаас
- Тайванийн Шинэ Тайпэй хотод эзэн орны Taoyuan Pauian Pilots багтай.
- /BCL Asia/ Тавдугаар сарын 11-нд 17:30 цагаас
- Улаанбаатар хотноо NS Matrix Deers багтай.
- /BCL Asia/ Тавдугаар сарын 12-нд 20:30 цагаас
- Улаанбаатар хотноо Taoyuan Pauian Pilots багтай.
- /BCL Asia/ Тав сарын 14-нд 17:30 цагаас
- Улаанбаатар хотноо Pelita Jaya Basketball багтай тус тус тоглох хуваарьтай байна.