Дөрвөн хүүхэд тутмын нэг нь паппилома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 824 сая төгрөгөөр журмын хашаа бариулах тендер зарласан байна.
Тодруулбал,
- Хан-Уул дүүргийн 3-р хороонд тээврийн хэрэгслийн журмын хашаа
- Хан-Уул дүүргийн 13-р хороонд тээврийн хэрэгслийн журмын хашаа
- Хан-Уул дүүргийнн 14-р хороонд тээврийн хэрэгслийн журмын хашаа
- Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд /361-ын гарам/ тээврийн хэрэгслийн журмын хашаа
- Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд /баруунтуруун-2/ тээврийн хэрэгслийн журмын хашаа
- Налайх дүүргийн 5-р хороонд тээврийн хэрэгслийн журмын хашаа
- Баянзүрх дүүргийн 11-р хороонд тээврийн хэрэгслийн журмын хашаа барихаар тендер зарлажээ.
Дээрх долоон журмын хашаа нь камержуулалттай байх ба тусгагдсан төсвийг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах аж. Материалыг тавдугаар сарын 15-ны 09:00 цаг хүртэл хүлээж авах нь ээ.