
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зөвлөлтийн армийн Аугаа их ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан 5-р сарын 7-ны 00:00 цагаас 5-р сарын 10-ны 00:00 цаг хүртэл цэргийн бүх ажиллагаагаа зогсоохыг ОХУ-ын зэвсэгт хүчинд үүрэг болгожээ.
Кремлийн гаргасан мэдэгдэлд, “ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путины тушаалаар Аугаа их ялалтын 80 жилийн ойн баярын үеэр буюу 5-р сарын 7-ны 00:00 цагаас 5-р сарын 10-ны 00:00 цаг хүртэл Оросын тал эвлэрэл зарлаж байна. Энэ хугацаанд дайн байлдааны бүх ажиллагаа зогсоно.” гэжээ.
ОХУ-ын зүгээс Украин улс уг эвлэрлийг дагах нь зүйтэй гэж үзэж байгаа ч Киевийн талаас уг эвлэрлийг зөрчсөн тохиолдолд ОХУ-ын Зэвсэгт хүчин зохих хариу арга хэмжээг авах болно хэмээн анхааруулжээ. Хэд хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Улаан өндөгний баярыг тохиолдуулан галаа түр зогсоож буйгаа мэдэгдсэн билээ. Тухайн үед Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский түр эвлэрлийг 30 хоног болгон сунгахыг санал болгож байсан ч удалгүй талууд бие биенийгээ галаа зогсоох явдлыг зөрчсөнд буруутгасан юм.
Эх сурвалж: edition.cnn