Лабубуг борлуулагч Pop Mart компани гоёл чимэглэлийн анхны дэлгүүрээ нээжээ

Ираны хамгийн том боомт болох Бандар Аббас хотын Шахид Ражаи боомтод химийн материалууд хадгалагдаж байсан контейнерууд шатсаны улмаас хүчтэй дэлбэрэлт болж, багадаа 18 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн шархаджээ.
Ираны эрх баригчид дэлбэрэлт химийн материалыг буруу хадгалсны үр дүнд гарсан гэж үзэж байгаа ба Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан хэрэг явдлыг шалгахыг үүрэг болгож, Шахид Ражаи боомт руу Дотоод хэргийн сайдаа илгээжээ. Гал сөнөөгчид галыг унтрааж, цааш тархахаас сэргийлэн ажиллаж байгаа аж.