
“Coach Carter”, “Step up”, “21 Jump Street”, “Magic Mike” зэрэг кинонуудаараа алдартай жүжигчин, модель Чаннинг Татум энэ өдөр 45 нас хүрч байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампийн гурав дахь эхнэр Мелана Трамп энэ өдөр 55 нас хүрч байна. Загвар өмсөгч байсан тэрээр 2005 онд буюу гучин насандаа тэрбумтан одоогийн ерөнхийлөгчтэй гэрлэж бага хүүг нь төрүүлсэн юм.
БНСУ-ын алдарт Big Bang хамтлагийн гишүүн DAESUNG энэ өдөр 36 нас хүрч байна.
Инээдмийн жүжигчин Кэвин Жеймс энэ өдөр 60 нас хүрч байна. Тэрээр Худалдааны төвийн цагдаа, амьтны хүрээлэнгийн ажилтан, Пиксел, Хич зэрэг олон шилдэг бүтээлүүдэд дүр бүтээсэн. Мөн “Hotel Transylvania” кинонд Франкенштейн дуу хоолойг оруулдаг аж.
Хятадын тулааны урлагийн том од жүжигчин Жет Ли энэ өдөр 62 нас хүрч байна.
Галзуу хурд киноны од Жордана Брюстер энэ өдөр 45 нас хүрч байна.