Хасын Хүлэгүүд цувралыг 2:1 болгов

Тайландын Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Монгол Улсаас нийт эрэгтэй ес, эмэгтэй есөн шилдэг жүдоч эх орноо төлөөлөн тивийн аваргын дэвжээнээ хүч бяраа сорино.
Харин өнөөдөр буюу тэмцээнийн хоёр дахь өдөр манай долоон жүдоч барилдана. Тодруулбал,
-57кг Т.Ариунзаяа
-63кг МУГТ Л.Энхрийлэн
-70кг Д.Есүй, Б.Ням-эрдэнэ
-73кг Л.Анхзаяа, О.Уранбаяр
-81кг О.Шинэбаяр нар өрсөлдөнө.
Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.