
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2025 оны 4-р сарын 25-ны өдөр № DPR-25-0529
Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд ХААН Банк 2007 онд дэргэдээ ХААН галерейг байгуулж, уран бүтээлчдэд үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтэд толилуулах боломж олгож ирсэн билээ.
Энэхүү санаачилгыг үргэлжлүүлж, 2025-2026 онд ХААН галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчдийн төслийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид ХААН Банкны 5000000015 тоот дансанд 5,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж /Гүйлгээний утга дээр DPR-25-0529 дугаарыг заавал бичнэ/, баримтыг албан бичгийн хамт ХААН Банк цамхгийн ресепшинд битүүмжлэн өгч сонгон шалгаруулалтын өгөгдөл, бусад мэдээллийг авна уу.
Материалыг 2025 оны 5-р сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан уран бүтээлчдэд хариу мэдэгдэх болно. Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг [email protected] хаягт хандаж авна уу.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД -15 хороо, Ш/Х-192, Улаанбаатар-17010