Тивийн шилдэг жүдочид Бангкокт өрсөлдөнө

“Nomadic Fighting Championship” тулааны спортын тэмцээн ням гарагт болно
Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор “Nomadic Fighting Championship” тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээнийг энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний үеэр 9 тулаан явагдах бөгөөд Узбекстан, Киргизстан, Украйн, Тайланд, Казакстан, ИБНВУ-ын чансаа өндөр, шилдэг тамирчид оролцох юм.
Энэ удаагийн тэмцээний оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд Улсын тамирчин TANAVIT- LIKIT тулалдана. Мөн тус тэмцээнийг олон улсын шилдэг шүүгчид шүүнэ.