Тивийн шилдэг жүдочид Бангкокт өрсөлдөнө

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
9:20 цагт:
- Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт ГХЯ-нд болно.
10:00 цагт:
- “Монголын хөгжил 5:0 бодлого эрх зүйн асуудал” хэлэлцүүлэг ШУА-д болно.
- “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жил” шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Төв шуудангийн газарт болно. Холбогдох утас: 99036189
10:30 цагт:
- Үндэсний бичиг үсгийн баярт зориулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулж буй “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан эхэлнэ.
11:00 цагт:
- “Нэгэн дээвэр доор 2” төслийн зохицуулагч А.Ариунболд, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээм хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн багийн зөвлөх Фүкишима Сэиичиро, ОБЕГ-ын Газар хөдлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Дашцэрэн нар ”Газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол Монгол Улс бэлэн үү?” сэдвээр мэдээлэл өгнө.
- Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл өгнө.
15:00 цагт:
- Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэлхийн оюуны өмчийн аж ахуйн нэгжийн үндэсний шагнал болон зохион бүтээгчдийн үндэсний шагнал гардуулах үйл ажиллагаа ЭЗХЯ-нд болно.