
ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл”төслийнхөө хүрээнд дахин Аутизмтай хүүхдүүдэд зориулан сургалтын өрөө тохижууллаа
Дэлхийн аутизмыг таниулах сарыг тохиолдуулан ХХБ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д Аутизмын тусгай
ангийг иж бүрэн тохижуулж өглөө.
ХХБ 2018 оноос эхлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслөө хэрэгжүүлж ирсэн. Тус төслийн хүрээнд Аутизмтай хүүхдүүдэд онцгойлон анхаарч 2024 оноос эхлэн аутизмтай онцгой хүүхдүүдэд зориулан цэцэрлэг, сургууль тохижуулж суралцах тав тухтай орчныг бүрдүүлсээр байна. Энэ удаагийн Аутизмын ангийн онцлог нь Монгол улсад анхны бөгөөд цорын ганц Мэдрэхүйн өрөө бүтээж байгаа. Аутизмтай хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгслүүдийг ИБУИНХУ-аас захиалан тохижуулж байгаагаар онцлогтой юм. Тус сургалтын өрөөг байгуулснаар хүүхдүүд хэл яриа, харилцааны хувьд хөгжиж, нийгмийн харилцаанд ороход ихээхэн хэрэгтэй юм. Ийнхүү “Хязгааргүй мөрөөдөл” төсөл нийт 60 сургууль цэцэрлэгийн 200 мянга гаруй хүүхэд, 10000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчдийн боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна. Бид цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд уг төслөөр дамжуулж, Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуусыг сурч боловсрох боломжоор дэмжин ажиллах болно.
