
Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь мөн зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг сэрэмжлүүлж байна
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах боловч, маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон
шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Харин Улаанбаатар хотод ирэх даваа гараг хүртэл агаарын температур 8-19 хэм хүртэл дулаан. Салхи 6м/с-12м/с хүртэл, 25-нд хур тунадас орох төлөвтэй байна.
Энэ сарын 27, 28-нд ихэнх нутгаар дулаарна
Нийт нутгийн ирэх тав хоногийн цаг агаарын төлөв мэдээллийг танилцуулъя
Дөрөвдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, Дөрөвдүгээр сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, Дөрөвдүгээр сарын 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Дөрөвдүгээр сарын 25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар Дөрөвдүгээр сарын 26-нд говь, тал, хээрийн нутгаар, Дөрөвдүгээр сарын 28-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 27, 28-нд ихэнх нутгаар дулаарна.