
Өчигдөр /2025.04.23/ Туркийн Истанбул хотын ойролцоо 6.2 магнитуд хүчтэй газар хөдөлж, 151 гаруй хүн бэртсэн гэж албаныхан мэдэгдсэн билээ.
Тус газар хөдлөлтөөр манай улсын иргэд бэртсэн эсэхийг ГХЯ-наас тодруулахад, “Газар хөдлөлтөд Монгол иргэн өртөөгүй. Мөн одоогийн байдлаар БНТУ-д суугаа элчин сайдын яам иргэдэд олон нийтийн сүлжээг ашиглан мэдээлэл зөвөлгөө өгч байгаа” гэлээ.
Газар хөдлөлтийн дараа 50 гаруй чичиргээ нэмж мэдрэгдсэн байна. Гамшгийн улмаас орон сууцны барилгад эвдрэл гарсан тохиолдол бүртгэгдээгүй харин Фати дүүрэгт хүн амьдардаггүй нэгэн барилга нуржээ. Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая хэлэхдээ газар хөдлөлт гадаргаас долоон километрийн гүнд, гурван секундын турш үргэлжилсэн гэсэн юм.
Хөдлөлтийн дараа 50 гаруй чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 5.9 магнитуд байжээ.