
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен гурилын импортын татвартай холбоотой асуудлаар мэдээл хийв
Тэрбээр, “Гурилын импортын татварыг тэглэсэн. Атрын IV аяныг авч хэлэлцэж байгаа энэ цаг үед импортын татварыг тэглэснийг дэмжихгүй байгаа хэд хэдэн асуудал бий.
Баруун аймагт өнгөрсөн жил гурилын үнэ 125-130 мянган төгрөг хүрсэн бол өнөөдрийн байдлаар 65-67 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил малын тэжээл, хорголжин хивэг 85 мянган төгрөгт хүрсэн энэ жил 27-30 мянган төгрөгийн үнэтэй байна. Газар тариалангийн Атрын IV аяныг хэрэгжүүлэхдээ 1.2 сая га тариа тариалах байснаас 900 мянган га-д нь тариалалт хийж байна. 500-600 мянган га-д нэмж тариалах боломж бий. Ковидын үед тариалан эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлсэн. Гэвч гурилын үнэ өссөн.
Өнгөрсөн жил 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байдаг. Бүсчилж тариалах асуудал дээр Засгийн газраас голлон анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, гурилын үнэтэй холбоотойгоор баруун бүсэд гурилын үнэ улам өсөх төлөвтэй байгаа учир квот гаргах зэрэг шийдвэр гаргах шаардлага үүссэн байна. Өнгөрсөн жил өгсөн хөнгөлөлттэй зээлийг 6 үйлдвэр л авсан. Тиймээс жигд хуваарилах тал дээр анхаарч ажиллаж байгаа.” гэлээ.