
Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспир энэ өдөр /04.23/ насан эцэслэж байжээ. Тэрбээр 52 жил амьдрахдаа анх театрыг бий болгосон гэхэд хэлсдэхгүй бөгөөд түүний амьдарч байсан тухайн цаг үед театр бий болж байсан юм.
Шекспир 1616 онд буюу төрсөн өдрөөсөө гуравхан хоногийн өмнө Эвон голын эрэг дээрх өөрийн төрөлх хотдоо насан эцэслэсэн юм. Тэрбээр өөд болохдоо “Жүжиг дуусав, хөшиг хаагдлаа” гэсэн байдаг.
Тэрбээр жүжгийн зохиол бичиж эхлэхээсээ өмнө 10 жил явуулын театрын жүжигчин байсан аж.Нийтдээ 37 жүжиг бичиж туурвисан агаад бүх цаг үеийн эмгэнэлт жүжиг “Ромео, Жульетта “-г Шекспир 30 орчим насандаа бичжээ. Харина “Гамлет”-ыг 37 настайдаа, “Отелло”-г 40 нас, “Лир ван”-г 41 настайдаа бичсэн байна.
Дараа нь агуу их “Макбет”, “Антонии, Клеопатра хоёр” зэрэг олон жүжгээ туурвисан байна. Эдгээр эмгэнэлт жүжгүүдээс гадна “Хайр дурлалын хайран хүч”, “Зуны шөнийн зүүд”, “Арван хоёр дахь шөнө” зэрэг монголчуудын сайн мэдэх олон шилдэг инээдмийн жүжиг бичсэн юм. Хэдийгээр тэрбээр эмгэнэлт, инээдмийн төрлийг хослуулан бүтээж байсан ч оргил гэж хэлж болох бүтээлүүд нь эмгэнэлт зохиолууд нь байв.