
Монголын жүдо бөхийн холбооноос ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор “Топ 6” тэмцээнийг цувралаар зохион байгуулж байгаа юм. Жин тус бүрийн шилдэг зургаан жүдоч өрсөлддөг тус тэмцээний гурав дахь цуврал “М Банк Арена”-д болж, шилдэг жүдочид тодорлоо.
Монголын жүдо бөхийн холбооноос ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор “Топ 6” тэмцээнийг цувралаар зохион байгуулж буй.
Тэмцээний хамгийн хөнгөн жин болох эмэгтэй 48 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Ж.Анударь таван ялалттайгаар жиндээ итгэл төгс тэргүүлсэн бол Т.Отгонжаргал (Мон-Алтиус), Н.Ундрахбаяр (Winner) нар гурван ялалттай удаалсан байна. Эмэгтэй -57 кг-ын жинд Б.Алтанцэцэг таван ялалттай тэргүүлж, Г.Ундрал дөрөв, М.Цэндбазар гурван ялалттай удаалжээ. -63 кг-ын жинд Б.Ганхайч жиндээ илүү гэдгээ харуулж, таван ялалттайгаар түрүүлж, Х.Маралмаа, О.Саруул нар эхний байрт оржээ. Эмэгтэй хүнд жинд БНСУ-ын жүдочид хүчтэй өрсөлдөөнийг үзүүллээ. -70 кг-ын жинд С.Лхагвадулам БНСУ-ын Ян Жи Ёонг ялж, таван ялалттай түрүүлсэн бол +78 кг-ын жинд Пак Бёол шилдэг барилдааныг үзүүлж, энэ жингийн аварга болжээ.
Эрэгтэй -60 кг-ын жинд Э.Сумъяабазар түрүүлж, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд нар удаалсан байна. -78 кг-ын жинд Б.Тэргэлнаран түрүүлж, БНСУ-ын Ким Хёон удаалсан бол +100 кг-ын жинд Ө.Пэрэнлэйжамц жиндээ хамгийн олон ялалт авсан бөхөөр тодорлоо.
Тэмцээний үеэр “Лондон 2012” зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд түрүүлж байсан Ким Жэ Бом алдарт бөхийн онцлох фото агшинг Монголын жүдо бөхийн холбооноос гардуулан өгчээ. Энэхүү онцгой агшинг Олимпын тусгай сурвалжлагч, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо(AIPS)ны шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат өөрийн дуран авайдаа буулган чаджээ. Энэ онцгой агшинг 13 жилийн дараа Ким Жэ Бомд гардуулан өгсөн байна.

“Топ-6” тэмцээний жин тус бүрийн шилдгүүдийг танилцуулья.
Эмэгтэй -48 кг:
1-р байр: Ж.Анударь (Женко)
2-р байр: Т.Отгонжаргал (Мон-Алтиус)
3-р байр: Н.Ундрахбаяр (Winner)
IV байр: А.Мишээл (Respect)
V байр: Ж.Энхбулаг (Гүрү)
VI байр: Э.Тэмүгэн (Женко)
Эмэгтэй -52 кг:
1-р байр: Л.Сосорбарам (Алдар)
2-р байр: Ц.Гал-Од (Алдар)
3-р байр: Л.Саяжаргал (Winner)
IV байр: Б.Гүндэгмаа (Хангарьд)
V байр: Г.Цогзолмаа (Мон-Алтиус)
VI байр: О.Нандин-Эрдэнэ (Женко)


Эмэгтэй -57 кг:
1-р байр: Б.Алтанцэцэг (Женко)
2-р байр: Г.Ундрал (МЖА)
3-р байр: М.Цэндбазар (Winner)
IV байр: Л.Нармандах (Хангарьд)
V байр: Э.Аялгуун (МЖА)
VI байр: Э.Номинтуяа (Женко)
Эмэгтэй -63 кг:
1-р байр: Б.Ганхайч (Алдар)
2-р байр: Х.Маралмаа (Гүрү)
3-р байр: О.Саруул (Хилчин)
IV байр: Ц.Сүнжидмаа (Женко)
V байр: Г.Мөнхтуяа (Шинэбадрах)
VI байр: П.Нандинцэцэг (Орхон ИО)
Эмэгтэй -70 кг:
1-р байр: С.Лхагвадулам (Алдар)
2-р байр: Ян Жи Ёонг (БНСУ)
3-р байр: Б.Анужин (Хилчин)
IV байр: Б.Алимцэцэг (Хилчин)
V байр: А.Лхагважав (One team)
VI байр: Г.Энхжаргал (Мон-Алтиус)
Эмэгтэй -70 кг:
1-р байр: С.Лхагвадулам (Алдар)
2-р байр: Ян Жи Ёонг (БНСУ)
3-р байр: Б.Анужин (Хилчин)
IV байр: Б.Алимцэцэг (Хилчин)
V байр: А.Лхагважав (One team)
VI байр: Г.Энхжаргал (Мон-Алтиус)
Эмэгтэй -78 кг:
1-р байр: Б.Тэргэлнаран (Иппон)
2-р байр: Ким Хёон (БНСУ)
3-р байр: Ж.Урангоо (Хангарьд)
IV байр: Л.Болор-Эрдэнэ (Боржин)
V байр: Э.Буян-Өлзий (Хангарьд)
VI байр: Б.Намуунзаяа (Жeнко)
Эмэгтэй +78 кг:
1-р байр: Пак Сэт Бёол (БНСУ)
2-р байр: Д.Номинзул (Женко)
3-р байр: Э.Жаргалмаа (Алдар)
IV байр: Э.Энхзул (Хилчин)
V байр: С.Буянзаяа (Женко)
VI байр: М.Азжаргал (Хилчин)


Эрэгтэй -60 кг:
1-р байр: Э.Сумъяабазар (Женко)
2-р байр: Т.Түмэнжаргал (Шинэбадрах)
3-р байр: Э.Ариунболд (Алдар)
IV байр: Н.Мэндсайхан (Мон-Алтиус)
V байр: Д.Билгүүн (Winner)
VI байр: Б.Энэбиш (Женко)
Эрэгтэй -66 кг:
1-р байр: Ө.Жанцандорж (Алдар)
2-р байр: Ө.Бямбасүрэн (Хэнтий)
3-р байр: Л.Сумъяа (Хурд)
IV байр: Г.Сод-Эрдэнэ (Хэнтий)
V байр: Г.Хэрлэн (Сүлд)
VI байр: Б.Нямрэнчин (Мон-Алтиус)
Эрэгтэй -73 кг:
1-р байр: Б.Эрдэнэбаяр (Хилчин)
2-р байр: Ж.Гансүрэн (Шинэбадрах)
3-р байр: Л.Энхдөл (Хилчин)
IV байр: Т.Хатансүлд (Дорнод)
V байр: Б.Тэмүүлэн (Мон-Алтиус)
VI байр: Б.Жавхаамандах (Мон-Алтиус)
Эрэгтэй 81 кг:
1-р байр: Ан Жон Сун (БНСУ)
2-р байр: Н.Мөнхбаяр (Женко)
3-р байр: Г.Түвдэнренчин (Женко)
IV байр: Н.Жангарай (МЖА)
V байр: Г.Батсугар (Хангарьд)
VI байр: Б.Шинэтулга (Шинэбадрах)
Эрэгтэй -90 кг:
1-р байр: Ким Жэ Мин (БНСУ)
2-р байр: Н.Дагвасүрэн (Иппон)
3-р байр: Э.Буянцагаан (Хангарьд)
IV байр: Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
V байр: Б.Алтангэрэл (Мон-Алтиус)
VI байр: Г.Очирбал (Иппон)
Эрэгтэй -100 кг:
1-р байр: Чол До Хун (БНСУ)
2-р байр: А.Мөнх-Эрдэнэ (Качи)
3-р байр: Г.Гантулга (МУБИС)
IV байр: Ц.Галданбазар (Хурд)
V байр: Д Амарбаясгалан (Аварга)
VI байр: А.Оджавхлан (Аварга)
Эрэгтэй +100 кг:
1-р байр: Ө.Пэрэнлэйжамц (Алдар)
2-р байр: Г.Алтанбагана (Алдар)
3-р байр: Г.Хангарьд (МЖА)
IV байр: Ж.Жамц (Хурд)
V байр: Б.Сeрик (Сүлд)
VI байр: Э.Мөнхжаргал (Сүлд)