
Хайр, алдаа оноо, үерхэл нөхөрлөл гээд амьдралын бүхий л торгон үеүдийг шүлгээр сийлж, хип хоп хэмнэлд нэрж ирсэн Опозит хамтлагийн фенүүдийн хувьд 2025 оны зун үнэхээр таатай мэдээтэй эхэлж байна.
Учир нь Улаанбаатар хотын хамгийн том задгай тоглолт болох XMF-ийн тайз Опозит хамтлагийнх байх болно.
Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой ба тэд тоглолтдоо зориулан “Болор цомог” хэмээх цоо шинэ дуунуудаас бүрдсэн альбумыг сонсогчдодоо хүргэхээр төлөвлөжээ.
Мэдээж “Амьдралын тоглоом”, “Хамгийн сайхан нь”, “Хурим” зэрэг ХИТ бүтээлүүдээ ч тоглолтын үеэр дуулах юм.
Өнгөрсөн удаа 2023 онд зохиогдсон Опозит хамтлагийн тоглолт “Монголын бүх цаг үеийн тоглолтын урьдчилсан тасалбар борлуулалтын рекорд”-ыг шинэчилсэн байдаг. Үүнээс харахад хэр хэмжээний тоглолт болох нь эргэлзээгүй биз ээ.
Иймд өмнөх тоглолтыг үзэж амжаагүй бол яг одоо тасалбараа эрт худалдан авч бэлтгэхийг зөвлөе.
Tsetse, Maraljingoo, Enkhe & Erkhem, Davaidasha, Noubold гэх мэт зочин артистын мэдээлэл тун удахгүй ар араасаа зарлагдаж дуусах ба зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэдээ зориулсан гайхалтай олон сюрприз байгааг мөн онцолсон юм.
Ингээд гудамжны яруу найраг, эгшиг бас хөг Опозитын “Болор цом” тоглолт дээр уулзацгаая.
Тасалбар худалдан авах:
https://boxoffice.mn/event/bolortsom
Хэзээ: 2025 оны 06-р сарын 07-ны өдөр
Хаана: Төв Цэнгэлдэх хүрээлэн