
“Successful story of a bright girl” буюу Сэргэлэн охин Ян Сун хэмээх цуврал нь өдгөөгөөс 23 жилийн өмнө анх цацагдаж байжээ. 2002 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлээд тавдугаар сарын дунд хүртэл цацагдсан тус бүтээл тун чиг алдартай.
Мөн гол дүрийн эмэгтэй жүжигчин Жан Нара 44 настай хэдий ч тус кинонд бүтээсэн дүрээсээ огтхон ч хөгшрөөгүй билээ. Түүнчлэн тус кинонд Рю Су-ён, Жан Нара, Чан Хёг нар гол дүр бүтээдэг. Гол дүрийн Хан Ги Тэ дүр бүтээсэн жүжигчин Чан Хёг энэ жил 49 настай бөгөөд мөн л мөнхийн ус уусан мэт залуугаараа гэхэд хилсдэхгүй.
Тус киноны олон арван шагнал авсан бөгөөд гол дүрийн жүжигчид болох Жан Нара, Чан Хёг нар оны шидэг топ арван оддын нэгээр тодорч байв. Мөн Жан Нара 2003 онд уг киногоороо телевизийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсан юм.